When I'm Feeling Nervous

6,0004,500₮

-25%

Хэмнэлт:1,500

Үлдэгдэл: 2
Хүргэлттэй

Зохиолч: Trace Moroney

Нүүр: 24 нүүр

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 20.3 x 0.3 x 20.3cm

Нас: 2-5 нас


Хүүхдэд сандарч түгших үе олон бий. Хүмүүсийн өмнө гарах, шинэ зүйл сурах гэх мэт. Сандарч түгших нь хэвийн л зүйл боловч, сандарсан үедээ юу хийх, өөрийгөө яаж тайвшруулахыг хүүхдэдээ заавал хэлж өгөөрэй. Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.


Сандарч түгших үед, бидний тархинаас биед маань таагүй шинж тэмдэг үүсгэн “тулааны бэлэн байдал”-ын дохио өгдөг байна. Сандрах үед бие махбодод илрэх шинж тэмдгүүд аягүй ч гэлээ хүн бүрд тохиолддог жирийн үзэгдэл бөгөөд түүний ачаар бид анхаарлаа илүү сайн төвлөрүүлж эхэлдэг. Ийм үедээ аажмаар гүнзгий амьсгалах юм уу ус уувал хамаагүй дээрддэг болохыг хүүхдэдээ хэлж өгөөрэй. Санаа зовоосон зүйлийнх нь тухай ярилцаж, сандарч түгших бол хэвийн зүйл гэдгийг тайлбарлаж ойлгуулах нь зүйтэй. Асуудлыг нь хуваалцаж, эерэг шийдэл санал болгож байвал хүүхэд тань үнэ цэнтэй, чухал нэгэн болохоо мэдэрч, өөртөө итгэлтэй болсноор сэтгэл зовоосон асуудлаа зөв зохицуулж сурахад тустай.

Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл