-29%
Хэмнэлт:10,000₮
Шинэлэг, интерактив энэхүү хүүхдийн зурагт ном нь EQ болон creativity хөгжүүлэхэд ач холбогдолтой, олон янзаар хэрэглэх боломжтой ба ямар ч үггүйгээр бүтээгдсэн тул та өөрийн үгээр хүүхэддээ уншиж өгч, нөхөрлөл, тэвчээр, уучлал зэрэг сургамжийн талаар тэдэнтэй харилцан ярилцах боломжтой.
3 насныхан Флора охин, фламинго хоёрыг даган бүжиглэх, дүр хоорондын сэтгэл хөдлөлийг анзааран харан баяртай, ууртай, гомдсон гэх мэт аль сэтгэл хөдлөлийг дүр мэдэрч байгааг харан таних,
4-5 насныхан зураг зурах бүтээлч сэтгэхүй хамгийн идэвхтэй байдаг нас учраас номын зураглалаас “inspiration” авч цааш баяжуулан зурах, чимэглэх, өөрсдийгөө хүртэл номны нэг дүр болгон нэмж зурах, дүрүүдийн сэтгэл хөдлөлөөс хамааран гунигтай эсвэл гомдсон бол цэнхэрээр, баяртай бол шараар, ууртай бол улаанаар гэх мэт дүрүүдийн мэдэрч буй сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэн зурах,
6-8 насныхан үлгэрийн өрнөлийг өөрсдийн төсөөллөөр зохиож, дүр хоорондын харилцан яриаг өөрөө сэтгэн бичих
гэх мэт хүүхдийн сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ, чөлөөт, бүтээлч сэтгэхүй буюу creativity хөгжүүлэхэд олон ач хобогдолтой ном билээ.
Гоёмсог зураглалаараа Америкийн номын санчдын холбооноос Калдекоттын өргөмжлөл хүртэж, АНУ-ын бяцхан уншигч болон эцэг эхчүүдээс маш өндөр сэтгэгдэл хүлээн авсан ном билээ.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой