brandGeren

Үр минь чамайг хүлээж байна

22,000₮
Үлдэгдэл: 5
Хүргэлттэй

Зохиолч, зураач: Э.Мишээл

Нүүр: 28 нүүр

Хавтас: Хатуу

Хэмжээ: 13.0 x 1.3 x 13.0 см


Энэхүү номд дөнгөж төрсөн хүүхдийн өмнө энэ хорвоогийн юм бүхэн шинээр нээгдэхээ хүлээж байдаг тухай өгүүлнэ. Шинэ хүнээ өлгийдөн авчхаад буй ээж, аавуудад ч уншиж дууссаны дараа сайхан мэдрэмж төрүүлэх ном. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хараа тогтоогүй байдаг учир, тод ялгарал ихтэй өнгө бүхий карт, зураг, даавуун ном харуулж харааг нь тогтоох нь элбэг. Энэ ном нь хар дэвсгэр дээрх тод ялгарал бүхий өнгөт зурагтай. Хүүхэд өсөж том болохын хэрээр улам хөгжиж буй үгсийн санд нь уул, гол, од, гэр, хот, ном, хүмүүс, амьтан гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг нэр үгсийг танилцуулах зорилгоор шигтгэсэн. Амьгүй зүйлсээс амьтай зүйлс хүртэлх энгийн нэршлүүдийг таниулж өгөх зорилготой. Мөн нярайн номууд хурц өнцөггүй байх ёстой байдаг тул дугуй булантай.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл